П.ЖАРГАЛ

Итали улсын Турин хотод зохиогдож буй дэлхийн тусгай олимпын өвлийн наадамд 103 орны 1500 гаруй тамирчин энэ сарын 8-16-ны хооронд өрсөлдлөө. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас 24 тамирчин оролцож, нийт есөн медаль хүртлээ. Тодруулбал, уулын цанын төрөлд А.Азжаргал хошой алтан медаль, цасны гуталтай 800 м зайн гүйлтэд Т.Дэлгэржаргал, 25 м зайн гүйлтэд Т.Солонго, 400 м зайн гүйлтийн төрөлд Б.Буянтогтох нар тус тус алтан медаль хүртжээ. Мөн Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25м, 50м зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль авсан бол А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөл, А.Алтан-Очир снөүборд, Ө.Елмырза цасны гуталтай 100м зайн гүйлт, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөл, П.Хатансайхан цасны гуталтай 400м зайн гүйлт, А.Идрээ цасны гуталтай гүйлтийн төрөлд тус тус мөнгөн медаль хүртсэн юм.

Эх сурвалж: zms.mn