Ч.Бямбахажид
Гуравдугаар сарын 18-н буюу маргаашаас нийтийн тээврийн автобусны хоёр чиглэлд зогсоол нэмэх шийдвэр гарчээ. Тодруулбал, Ү:30, “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв- Жанжин клуб”, М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник” чиглэлийн замд “Эрдэнэдрийлинг” зогсоол нэмэгдэх аж. Ингэснээр уг чиглэлүүдэд автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж байгаа хэмээн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Нийслэл хотод өдөрт 1,000 гаруй нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явдаг бол шөнийн тээврийн зургаан автобус орой 22:00 цагаас хойш үйлчилгээнд гардаг байна.