Батлан хамгаалах яамны харьяа цэргийн гавьяаны улаан тугийн одонт "Алдар" спорт хорооноос үндэсний спортыг сурталчлах хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх,залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах зорилгоор сар бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг "АЛДАРЫН ЦОМ" үндэсний бөхийн шилжин явах цомын аварга шалгаруулах 34 дахь удаагийн барилдаан сумын цолтой болон залуу бөхчүүдийн дунд 2025 оны гуравдугаар сарын 18-нд “Алдар” спорт хорооны " Б "зааланд зохион байгуулагдана. Тойргийн барилдаанд хүч үзэх бэлтгэлтэй, тойрч зугтахгүй тулж барилдах зоригтой, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх ур чадвартай, өөртөө итгэлтэй Монгол бөхийн ирээдүй хойч үе болох залуучууд та бүхнийг урьж байна гэж Алдар спорт хорооноос гаргасан урилгад дурджээ.

Эх сурвалж: zms.mn