П.ЖАРГАЛ

Монголын үндэсний бөхийн холбооны шинэ хэлбэрийн барилдаанууд болох “Алтан базер” сугалаат барилдааныг энэ оны гурав болон аравдугаар сард, “Алтан цом”-ын барилдаан хоёр жилд нэг удаа зохион байгуулж байхаар энэ аравдугаар сараас эхлэх хуваарьт төлөвлөгөөнд тусгажээ.

Дээрх шинэлэг барилдаанууд дээр нэмэгдэн үзэгчдийн санал асуулгаар тодруулсан шилдэг багуудын барилдааныг тавдугаар сард дөрвөн удаа зохион байгуулж аваргын тодруулна.

Энэхүү барилдааныг МҮБХ-той хамтран “Тэнүүн Энтертаймент” ХХК зохион байгуулах бөгөөд МҮБХ-ны ЕНБ-ийн дарга Т.Түмэндэмбэрэл, менежер С.Гантөр нартай тус компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэсайхан хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Эх сурвалж: zms.mn