П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Монгол орны дөрвөн зүг, найман зовхист түмэн олныхоо бахархалт эр бяр нь тэгширсэн идэрхэн хүчтэнүүд төрсөөр байна. Орхон Сэлэнгийн сав, Булганхангай, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантайн ой хөвчит уул нурууд, Хульж, Хунтын рашаан булаг цогцолсон Булган нутаг эв хав нь бүрдсэн, цагийг эзэлсэн хүчтэнүүдтэй. Дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга С.Цэрэн, улсын арслан М.Бэх-Очир, Б.Жамъяндорж, улсын гарди И.Доржсамбуу тэргүүтэй үндэсний бөхийн манлай болсон эрхмүүдийг залгамжилж, уран хурц барилдаанаараа шуугиулан цэнгүүлэгч дөрвөн начныг “Зууны мэдээ” сонин  онцолж байна.

 

Амаргүй бөх Д.Амарсайхан

Бөх сонирхогч монгол түмнийхээ дунд “Жаахан шарга”, “Амаргүй Амараа” нэрээрээ алдаршсан улсын начин Д.Амарсайхан нь Булган аймгийн Сэлэнгэ суманд төржээ. Тэрээр 17 насандаа сумын начин болж түүнээс 10 жилийн дараа буюу 2016 онд улсын заан Д.Баасандоржоор тав давж улсын цолны болзол хангасан юм. Төрийн наадмын зүлэг ногоон дэвжээ, түүх хувьсгалын ойн барилдаанд тогтмол тоосоо өргөж, үзүүр түрүүнд үлддэг түүнийг зорин ирэх үзэгчдийн цуваа тасрахгүй. 2023 оны Ерөнхийлөгчийн цомын барилдаанд Ховдын их гурвалыг дараалан давж, түрүүлсэн түүний дархан мэх нь дунгуйлдах.

Тиймдээ ч “Амлаж аваад татна

Аархаж татна

Амаргүй бөх Амараа начин

Жижигддэггүй бөх жинхэнэ начин” хэмээн бөхдөө хайртай монгол түмний түүнд зориулсан шүлэг хүртэл бий. Тэрээр шинэ он гарсаар бөхийн өргөөнд гурвантаа зодоглож, шөвгийн наймд үлджээ. Түүний дараагийн уран барилдаан, дархан дунгуй, даацтай түрүүг үзэгч олон хүлээсээр байна.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 32 (7528)