П.ЖАРГАЛ

Монголын волейболын клубүүдийн аварга шалгаруулах “Hobby cup 2025” тэмцээн энэ сарын 13-19-ний өдөр “V-Court” зааланд зохион байгуулагдана. Нийт 100 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнд ЕБС-ийн сурагч гурав байх боломжтой аж. Тэмцээн олон улсын волейболын холбооны тоглолтын дүрмийн дагуу явагдах бөгөөд багуудыг хожсон хожлын тоогоор эрэмбэлнэ. Энэ нь 2024-2025 оны дээд лиг өндөрлөснөөс сар гаруйн дараа зохиогдож байгаа томоохон тэмцээн билээ. Энд лигийн аварга, шилдэг багууд дахин хүчтэй өрсөлдөөн өрнүүлэх болно.

Эх сурвалж: zms.mn