П.АМГАЛАН
АНУ-ын сагсан бөмбөгийн “NBA”-гийн “Супер од”, “Рио-2016” олимпын алтан медальт, “”NBA-гийн “Бүх Одод”-ыг тэмцээнд дөрвөн удаа тоглож байсан DeMarcus Cousins "Сэлэнгэ бодонс" багт тоглохоор Монголд ирлээ. Тэрээр " Монголын сагсанбөмбөгийн багаас санал маш их сэтгэл догдолж баяртайгаар хүлээж авсан. Сагсан бөмбөг тоглох нь миний Монголд ирсэн хамгийн том зорилго. Тэр тусмаа "Сэлэнгэ Бодонс" багийг аваргын цом өргөхөд нь хамт байхыг хүсэж байна.
Мөн тоглолтынхоо хажуугаар Монгол Улстай танилцаж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ.
Сагсанбөмбөгчний хувьд дэлхийн олон оронд тоглох боломж надад тохиосон. Энэ удаа Монгол Улсад сагсанбөмбөгөө тоглох сайхан боломж тохиосонд баяртай байна. Тиймээс аль болох багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулахыг хичээнэ" гэлээ.