П.ЛХАГВАЖАРГАЛ
Үндэсний бөхчүүд болон шагай харваачдын хамтарсан “Их өвийн эзэд” үндэсний шагайн харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүн байр эзэллээ. Харин хоёрдугаар байрыг улсын начин Д.Цэрэнтогтох, гуравдугаар байрыг аймгийн арслан Л.Жамбал нар тус тус эзлэв. Тэгвэл багийн харвааны төрөлд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт даншиг” баг тэргүүлжээ.
Эх сурвалж: zms.mn