Б.Нямсүрэн
Канадын ерөнхий сайд Ж.Трюдо парламентын танхимаас өөрийн сандлаа барьчихсан, хэлээ гаргачихсан алиалан гарч байгаа энэ хөгжилтэй зургийг Ройтерс агентлагийн гэрэл зурагчин Carlos Osorio буулгажээ. Есөн жилийн дараа албан тушаалаасаа буух болсон Ж.Трюдогийн дараа төрийн эрх барих эрхэм дөнгөж тодроод байгаа. Ням гарагт болсон Либерал намын доторх санал асуулгаар Канадын болон Английн төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Марк Карни үнэмлэхүй ялалт байгуулж, дараагийн ерөнхий сайд болох нь тодорхой болоод байна. Даваа гарагт Ж.Трюдо, М.Карни нар уулзаж засгийн эрхийг албан ёсоор шилжүүлэх ажлыг түргэвчлэхээ мэдэгдсэн байна. М.Карни албан ёсоор үүрэгт ажлаа хүлээн авах хүртэл Ж.Трюдо ерөнхий сайд хэвээр байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ ерөнхий сайдыг пүрэв эсвэл баасан гаригт томилох магадлалтай гэжээ.
Эх сурвалж: Ройтерс