Б.НАНДИН
Технологийн аварга тоглогч "Apple" компани ирэх дөрвөн жилд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдлээ. Энэхүү томоохон хөрөнгө оруулалтыг Техас мужид хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн үйлдвэр байгуулах судалгаа шинжилгээний ажилд зарцуулах юм байна.
Компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа энэхүү шийдвэрийг гаргажээ. Хөрөнгө оруулалтын дүнд 20 мянган ажлын байр бий болох тооцоо гарчээ.
“Apple” компани өмнө ч ийм төрлийн мэдэгдэл хийж байсан. Тухайлбал, 2018 онд х таван жилийн хугацаанд АНУ-ын эдийн засагт 350 тэрбум долларын хөрөнгө оруулахаа амлаж байв. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Appleийн захирлын шийдвэрт ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Iphone ухаалаг утас, ipad таблет, гээд бүх бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаалд зүй ёсоор багтдаг “Apple”-ийн ихэнх бүтээгдэхүүний зарим эд ангиудыг БНХАУ-д үйлдвэрлэж, гадаадад угсрах цөөнгүй ч маш олон нарийн тоног төхөөрөмж, жижиг эд ангиудыг Америкт үйлдвэрлэсэн хэвээр байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа чипний үйлдвэрлэлээр технологийн компаниуд өрсөлдөх болсон. “Apple” компани ч өнгөрсөн сард Тайванийн TSMC компанийн эзэмшлийн Аризона дахь үйлдвэрт өөрийн загварын чипүүдийг үйлдвэрлэж эхэлсэн юм.