Б.НЯМСҮРЭН
Ромын пап Францис хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Түүний биеийн байдлыг “сайнгүй” хэвээр байгааг Ватиканы хэвлэлийн алба мэдэгдлээ. Тэрээр уушгины хатгалгаа өвчний учир эрчимт эмчилгээ хийлгэн эмчлүүлж байсан ч сүүлийн шинжилгээгээр бөөрний дутагдлын шинж илрэх болсон тухай Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлэв. Францис Гэгээн эцэг одоогоор амьсгалын аппараттай, эмчилгээ хийлгэсэн хэвээр байна гэв.
Өдгөө 88 настай тэргүүн хамба эрүүл мэндийн шалтгаанаар ням гарагт болсон олон нийтийн мөргөлд оролцож чадалгүй өнжсөн байна. Түүний биеийн байдалд санаа зовнисон олон сая католикчууд мөргөл үйлдэн залбирцгааж байна. Ромын Хамба ламын уушгины өвчинд өртөмтгий байдаг нь түүний залуу насанд тохиож байсан уушгины үрэвслээс үүдэлтэй болохыг эмч нар баталжээ. Тэрээр 20 орчим насандаа уушгины гялтан хальсны үрэвсэлтэй болж, уушгиныхаа нэг хэсгийг авахуулсан тул уушгины халдварт өртөмтгий болжээ.
Эх сурвалж: zms.mn