Б.НЯМСҮРЭН

Украины ерөнхийлөгч В.Зеленский Украинд энх тайван тогтоох, НАТО-д элсэх нөхцлийг хангаж байгаа нөхцөлд албан тушаалаасаа буухад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

“Хэрэв би албан тушаалаасаа буух бол үүнийг НАТО-гийн гишүүнчлэлээр сольж болно” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн өмнө В.Зеленскийг “дарангуйлагч” хэмээн цоллосон нь Украины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд өнгөрсөнийг сануулсан үйлдэл хэмээн зарим шинжээчид дүгнэж байгаа. Гэхдээ тус улсад дайны болон онцгой нөхцөлд сонгууль явуулахыг хориглосон байдаг учир түүний албан тушаал сунгагдсаар байсан бөгөөд В.Зеленский улс орондоо хэрэгтэй нөхцөлд суудлаасаа буухад бэлэн хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр АНУ-ын зүгээс нэхэмжилж буй 500 тэрбум ам.долларын дайны тусламжийн нөхөн олговрыг өгөх байгалийн баялаг Украинд байхгүй гэжээ.

Эх сурвалж: zms.mn