“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгрх сургалиын журам шинэчлэгдсэн ба энэхүү шинэчилсэн журамд тусгагдсан гол өөрчлөлтүүдийг тоймлон хүргэе. Үүнд:

-Магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллеж, МСҮТ-ийн нэгдүгээр дамжаанаас гадна хоёр, гуравдугаар дамжааны эрэгтэй оюутан, суралцагч хамрагдах боломжтой. Гэхдээ сургалтын голч оноо 2,8 байх нь хэвээрээ;

-Бүртгэлийг төрийн нэгдсэн цахим үйлчилгээний цонх “Е-Мongolia”-аар явуулна.

Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ын дагуу эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах зохицуулалтыг тусгасан байна.

Эх сурвалж: zms.mn