Б.НЯМСҮРЭН
ХАМАС бүлэглэлийнхэн барьцаанд байсан Израилын зургаан иргэнийг бямба гаригт суллаж Улаан загалмайн нийгэмлэгийнхэнд хүлээлгэн өгсөн нь өнгөрсөн долоо хоногт энэ бүс нутаг дахь дайны галыг зогсоох хэлэлцээ амжилттай үргэлжилж байгааг харуулсан томоохон алхам болсон. Үүний дараа Израйлын зүгээс 620 палестинчуудыг суллах тохиролцоотой байгаа. Гэвч нөхцөл байдал гацаанд орох үйл явдал дахин өрнөж эхэллээ. ХАМАС бүлэглэлийн нэрээ нууцласан удирдах албан тушаалтан “Палестин 620 хоригдлыг суллах хүртэл Израильтай хийсэн хэлэлцээг царцаасан” гэж мэдэгдлээ. Үүнйи зэрэгцээ Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху Израиль улс Газын зурвас дахь дайныг үргэжлүүлэхэд бэлэн байгаагаа анхааруулав.
2023 оноос эхэлсэн Газын зурвас дахь мөргөлдөөний улмаас 48,319 палестинчууд амиа алдаж, 111,749 хүн шархадсан болохыг Газын Эрүүл мэндийн яам баталжээ.
Эх сурвалж: zms.mn