П.АМГАЛАН
"Лос Анжелес 2028” олимпын циклийн чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг удирдан явуулах дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалт явагдаж өндөрлөлөө. Сонгогдсон ҮШБ дасгалжуулагчид 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ өнөөдрөөс эхлэн гарч байна. Мөн Үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа эмэгтэй багш ажиллах болсон нь энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог боллоо.
Үндэсний шигшээ багийн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:
ОУХМ Д.Гомбодорж
Дасгалжуулагчдаар:
ОУХМ Ж.Чулуунбат
ОУХМ, Олон улсын шүүгч Г.Амархүү
Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчдаар:
ОУХМ С.Сүхбаатар
Дасгалжуулагчдаар:
МУГТ Б.Одончимэг
ОУХМ Ө.Ууганбаяр нар тус тус сонгогдож ажиллахаар боллоо.