МУИС-д солонгос хэл–орон судлал, солонгос хэлний орчуулгын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих зорилгоор олгодог БНСУ-ын иргэн МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сонхүний нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолыг МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот танхимд зохион байгууллаа.

 

МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын хүндэт профессор Квон Сон Хүн нь Солонгос хэл, судлалын тэнхим байгуулагдсан цагаас эхлэн мэргэжилтэн багшаар ажиллаж, МУИС дахь солонгос судлалын сургалт судалгаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол дахь солонгос судлалыг хөгжүүлэх, солонгос хэл судлалын мэргэжилтэн, судлаач бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Тэрээр цаг үеийн нөхцөл байдал, цар тахлын хүнд хэцүү үед солонгос хэл соёлыг амжилттай судалж буй оюутан суралцагчдыг дэмжин 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн 5 дах жилдээ нийт 26 оюутанд 25 сая төгрөгийн тэтгэлгийг хувийн зүгээс олгоод байна.

Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд   МУИС, ШУС-ийн ХУС-ын салбар хаиуцсан дэд захирал, дэд профессор Г.Элдэв-Очир, МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Ундрах,  МУИС-ийн Хүндэт профессор, доктор Квон Сон Хүн, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш, Профессор Д.Сайнбилэгт, ахлах багш Б.Дулмаа, ахлах багш С.Чулуунбат, зочин багш Ду Сонгёон, багш С.Энхчимэг нарын төлөөлөл оролцож,  шалгарсан оюутнуудад баяр хүргэж, цаашдын сурах үйлсэд нь өндөр амжилт хүсэн тэтгэлгийн батламж гардууллаа.

2024-2025 оны хичээлийн жилд тэтгэлэг хүлээн авсан суралцагчид:

  • Мөнх-Эрдэнэ овогтой Анударь, ХУС-ын Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөр, 2-р түвшин
  • Гүнчин-Иш овогтой Дуламсүрэн, ХУС-ын Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөр, 4-р түвшин
  • Төрбаатар овогтой Удвал, ХУС-ын Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөр, 4-р түвшин
  • Тодбаяр овогтой Уранзаяа, ХУС-ын Гадаад хэлний орчуулга (Солонгос) хөтөлбөр, 3-р түвшин

Тэтгэлэгт тэнцсэн суралцагчдадаа сурлагын өндөр амжилтыг хүсье.

 

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР