Т.САЙХАН

Хил хамгаалах ерөнхий газраас 2025 оны гуравдугаар сард ажиллах Монгол Улсын хилийн боомтуудын цагийн хуваарийг танилцууллаа.

1. Агаарын замын боомт

  • Чингис хаан нисэх онгоцны буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

2. Монгол-Оросын хилийн боомтууд

  • Алтанбулаг – Өдөр бүр 24 цагийн ажиллагаатай

  • Сүхбаатар (төмөр зам) – Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу

  • Эрээнцав (төмөр зам) – Цагийн хуваарийн дагуу

  • Эрээнцав (авто зам), Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан боомтуудын зарим нь тодорхой өдрүүдэд хаагдахаар байна.

3. Монгол-Хятадын хилийн боомтууд

  • Замын-Үүд (төмөр зам) – Галт тэрэгний цагийн хуваарийн дагуу

  • Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд (авто зам), Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтуудын зарим нь тодорхой өдрүүдэд хаагдахаар байна.

Анхаарах зүйлс:

  • Монгол, Оросын болон Монгол, Хятадын хоорондын хилийн боомтуудын үйл ажиллагаа Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу зохицуулагдана.

  • Гашуунсухайт болон Ханги боомт гуравдугаар сарын 1, 2 (билгийн тооллын шинийн 2, 3), гуравдугаар сарын 8 (олон улсын эмэгтэйчүүдийн өдөр)-нд түр хугацаагаар хаагдана.

Иргэд, аж ахуйн нэгжүүд хилийн боомтын цагийн хуваарийг анхаарч, аялал, тээвэр, ачаа тээврийн төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай юм.

Эх сурвалж:www.polit.mn