П.АМГАЛАН 

Үндэсний их баяр наадам болон сар шинийн баяр дөхөхөөр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.  Энэ жил мөн Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу хоёрдугаар сарын 22-27-ны өдөр хүртэлх хугацаанд зургаа хоног  үргэлжлэхээр болсон талаар  ТЦА-наас мэдээллээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 22-27-ны хооронд автомашинуудыг тэгш сондгойгоор явуулах шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ Хоёрдугаар сарын 22, 24, 26-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох бол 23, 25, 27-нд тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох байна. Цагийн хязгаарлалт  08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ. 

Бүсчлэлийн хувьд таван шарын уулзвар, Чулуун овооны уулзвар, 32-ын тойргийн уулзвар, МУИС-ийн уулзвараас 19-ын үйлчилгээний дунд голын зам, Гандигийн гудамж, И- мартын уулзвар хүртэл хязгаарлана. Харин дипломат байгууллагын дугаартай, эмнэлэг, яаралтай тусламж, хэвлэл мэдээллийн байгууллагын автомашинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

Эх сурвалж:www.zms.mn