П.АМГАЛАН
Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтын явцад харамсалтайгаар нас барсан 12 настай хүү С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор шалгалт үргэлжилж байна гэв. Харин ХЭҮК-оос “Хүүхэд морины ажил хийж байгаад амь насаа алдсан. Хүүхдээр хурдан морь унуулах, үсэргээ, сунгаанд өвөл, хавар оруулахыг хориглосон шийдвэр гарсан ч зарим газар хэрэгжихгүй байна” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж:www.zms.mn