Гэрэл зургийг Р.Оюун
"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд энэ сарын 22-ныг хүртэл монгол ахуй соёл, түүх уламжлал, язгуур урлагаа сурталчлан таниулсан "Монгол нүүдэлчин" наадам болж байна. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн Ц.Шүхэрт урцаар нь айлчилсан хүмүүст цаатан ахуй соёл, ан агнуурын талаар танилцуулж байлаа.
Удам дамжиж ирсэн цайны нүдүүр.
Хүүхэд бүүвэйлэгч.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн залуу малчин Ж.Шинэбат тэмээний уналга, ачилга, эдлэл хэрэглэл, ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэхээр нутгийн ах, эхнэрийн хамт найман тэмээтэй "Монгол нүүдэлчин" наадамд оролцож байна.
Дотоод, гадаадын олон хүн тэмээг сонирхож байв.
Ж.Шинэбатын авчирсан хоёр цагаан ат сайхан хосын төрөлд аймагтаа дөрвөн түрүү, дөрвөн айраг, нийтдээ 10 гаруй медаль хүртэж байжээ.
Н.Цэцгээ гуай хүний их эмч, эх баригч мэргэжилтэй бөгөөд тэтгэвэртээ гараад зоосон ширээний сүлжмэл, зүү ороож урласан даалин, чихмэл тоглоом, хатгамал аравчийг оёхоос гадна хүүхдүүдэд зүү ороох талаар зааж, сургадаг байна.
Мөн Өмнөговь аймаг энэ наадамд эсгий урлалаар оролцож байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумаас ирсэн иргэн Б.Нямдаваа гурван настай бүргэдийн хамт өв соёлоо түгээж байна.
Мөн энэ үеэр оньсон тоглоом болон алаг мэлхийгээр хэрхэн тоглодог талаар зааж өгч байв.
Мөсөн гэр.
Казах гэр.
Буриад анчдын "Анаган" гэр.
Эх сурвалж www.zms.mn