Гэрэл зургийг Р.Оюун

Монголын театрын музейд "Жигзавын Дорждагвын баримтат өв" нэртэй үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд 64 гэрэл зураг, судалгааны эх сурвалжууд, 21 ширхэг СD, DVD, 52 ном, 23 гар бичмэл, эд өлгийн зүйл болох Ж.Дорждагва болон түүний гэргий Д.Мажаагийн өмсөж байсан дээл, Алтангадас одон, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн тэмдэг, гавьяатын тэмдэг, монгол дуунуудын түүвэр, "Монгол уртын дуунуудын түүвэр" номыг эх хувилбарыг тавьсан байв. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

СУИС-ийн соёл судлалын докторант Ц.Наранчимэг судалгааны хүрээнд олон жил цуглуулсан баримтат өвийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ. 

"Монгол дуунуудын түүвэр", "Монгол уртын дуунуудын түүвэр" номыг эх хувилбар.

Эх сурвалж www.zms.mn