С.Уртнасан 
Засгийн газар хоёрдугаар сарын 19-ны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг тараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал Төрийн ордонд энэ тухай мэдээлэл өглөө. 
Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ногдол ашгийг олгох талаар танилцуулга хийсэн. Манай компанийн ТУЗ хуралдаж ногдол ашгийг хэрхэн олгох шийдвэр гаргана” гэж байсан юм. 1072 хувьцаатай иргэний 2024 оны ногдол ашигт 350 мянган орчим төгрөг тараахаар байгаа ба өнгөрсөн оны 12 дугаар сард урьдчилгаа 130 мянган төгрөгийг өгсөн. Одоогоор татвар хассан дүнгээр 200 гаруй мянган төгрөг үлдсэнийг хоёр хувааж олгохоор боллоо. Ингээд нийтдээ 1.1 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараана гэв.
1072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ
С.Уртнасан 
Засгийн газар хоёрдугаар сарын 19-ны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг тараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал Төрийн ордонд энэ тухай мэдээлэл өглөө. 
Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ногдол ашгийг олгох талаар танилцуулга хийсэн. Манай компанийн ТУЗ хуралдаж ногдол ашгийг хэрхэн олгох шийдвэр гаргана” гэж байсан юм. 1072 хувьцаатай иргэний 2024 оны ногдол ашигт 350 мянган орчим төгрөг тараахаар байгаа ба өнгөрсөн оны 12 дугаар сард урьдчилгаа 130 мянган төгрөгийг өгсөн. Одоогоор татвар хассан дүнгээр 200 гаруй мянган төгрөг үлдсэнийг хоёр хувааж олгохоор боллоо. Ингээд нийтдээ 1.1 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараана гэв.

Эх сурвалж:www.zms.mn