Б.ГАРЬД

Улаанбаатарын утааг бууруулах зорилгоор зургаан жилийн өмнө байгуулсан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаа ерөнхийдөө бүтэлгүй талдаа явсаар ирсэн. Хийдэг түлш нь асуудалтай. Хүний амь нас, эрүүл мэндэд хор, хохирол учруулдаг. Түүнийгээ зүгээр хийчихгүй, зардал мөнгөнөөс нь хулгайлж хумсалдаг байдал байнга гарсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” ХХК гэдэг улстөрчдийн шахааны бизнесийн хөгжүүлэн цэцэглүүлж ирсэн. Харин энэ бүхний төлбөрийн Улаанбаатар хотын 170-аад, албан бусаар 700 гаруй иргэн амиараа төлөөд байгаа юм.

Хамгийн хачин нь “Тавантолгой түлш” ХХК-ийг хууль хяналтын байгууллага шалгадаг. Зөрчил илэрдэг. Иргэд, олон нийтийн байгууллагынхан ч хууль хяналтынханд ханддаг. Гэвч “...Шалгаж байна”, “...Шалгаж эхэллээ” гэдэг. Тэгээд ямар нэг тайлбаргүйгээр таг болдог.

Хэдхэн жишээ дурдъя.

2025.2.7. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…Эмгэнэлтэй үйл явдлын хохирогч О.Одбаяр нь ХЗДХЯ-ны харьяа Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн байлдагч байсан. Энэ эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллага, АТГ, Цагдаагийн байгууллага “Тавантолгой түлш” ХХК-ийн үе үеийн удирдлагууд байсан болон ТУЗ-д ажиллаж байсан хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тавантолгой түлш” ХХК-ийн 29 нэр төрлийн түүхий эдүүдэд шинжилгээ хийж байна. Түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн нэгдүгээр сарын 24-ний үйл явдал бус олон хүн нас барсан. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна” гэсэн.

2024.12.3. Хотын дарга Х.Нямбаатар “…Иргэд сайжруулсан түлшний талаар гомдол их хэлж байна. Тийм учраас “Тавантолгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулж, дүгнэлт гаргуулна. Дүгнэлтийн дагуу ажлууд хийгдэнэ. Олон төрлийн хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ. Одоог хүртэл нэг шуудай түлшний бодит үнийг иргэдэд хүргэхгүй байгаа учир түлшний бодит үнийг гаргаж, удирдлагын зардлаа тана. 2025 оны зургаадугаар сарын 1 гэхэд ажилчдын тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Мөн ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг нийслэлийн харьяа байгууллагуудад ажлын байраар хангах бодлогыг барина.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 34 (7530)