Ц.БАЯР
Инвескор санхүүгийн групп Лондоны Хөрөнгийн Бирж (LSE)-д албан ёсоор бүртгэгдлээ. Ингэснээр тэд LSE-д бүртгэгдсэн Монголын анхны санхүүгийн компани болоод байна. Инвескор санхүүгийн групп 2016 оноос хойш тэлсээр үндсэн чиглэл болох ББСБ-аасаа гадна андеррайтер, брокер, үл хөдлөх, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлд тэлсэн. Үүнээс гадна зөвхөн Монголд бус Төв Азийн санхүүгийн зах зээлд амжилттай өргөжиж одоогоор найман улсад 14 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй. Эднийх 2019 онд нийт хувьцааныхаа 15 хувийг олон нийтэд санал болгож МХБ (MSE)-ийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO-г хийж байв. Үүний дараа FPO ч хийж Монголд 16 салбар, Киргизэд дөрөв салбар, Казакстанд нэг салбартай болсон. IPO-н амжилттай явж буй цөөн компанийн нэг. Тэдний хувьцааны үнэ IPO үнээсээ 5.6 дахин өсөөд байна.
Эх сурвалж: zms.mn