П.АМГАЛАН
Гавьяат Э.Цэндбаатар тавдугаар сард АНУ-ын Лос- Анжелес хотноо Жордан Уайттай тулалдахаар болжээ. Жордан Уайтын хувьд 1997 онд төрсөн, 2015 онд мэргэжлийн боксын карьераа эхлүүлж, 19 тулаан хийснээс 18-д нь ялж байжээ. Жордан Уайт чансаагаар дэлхийд 20, АНУ-д зургаадугаарт бичигдэж байна. Харин гавьяат тамирчин Э.Цэндбаатар 26 дугаарт жагсаж буй. Уайтын хувьд урд гарын хажуу шулуун, угсраа цохилт ихтэй.
Өнгөрсөн бямба гарагт Төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн болж ө гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Педро Родригес нарын тулаан болж, Э.Цэндбаатар 6-р үед илт давуугаар ялсан билээ.
Эх сурвалж:www.zms.mn