Ч.БЯМБАХАЖИД
Сар шинийн баяр тун дөхсөн энэ үед зах, худалдааны төвүүд хүмүүсийн хөлд дарагдаж, наймаачдын хувьд жинхэнэ “сезон” үе нь эхэлдэг. Тэгвэл жил бүрийн баяр наадмаар эрэлт нь эрс нэмэгдэж, үнэ нь өсдөг зүйл бол яах аргагүй автомашин. Цагаан сарын баяраар шинэхэн төмөр хүлэг авч унахыг хэн хүнгүй л хүснэ. Бид энэ жил автомашины үнэ ханш болоод худалдан авалт ямар байгааг “Да хүрээ” авто захаас сурвалжиллаа. Тэнд төрөл бүрээр нь эгнүүлэн тавьсан машинууд шинэ эздээ хүлээж байгаа харагдана.
Биднийг очиход “Да Хүрээ” авто зах дээр автомашины худалдаа эрхлэгчдээс өөр хүнгүй, эл хуль байв.
“АВТОМАШИНЫ ҮНЭ 3-5 САЯАР БУУРСАН”
Өнгөрсөн жилүүдэд сар шинийн үеэр автомашины үнэ өсөж, худалдан авалт ч сайн байсан аж. Тэгвэл энэ жил худалдан авалт эрс буурсан гол шалтгаан бол автомашины улсын дугаарын үнэ тэнгэрт хадан, татвар нэмэгдсэнтэй холбоотой хэмээн автомашины худалдаа эрхлэгчид хэлж байна.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 33 (7529)