П.ЖАРГАЛ
Монголчуудын эртнээс тэмдэглэж ирсэн үндэсний сар шинийн баярыг угтан “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, дэлхийд нэн ховордож буй Монголын бахархалт амьтан болох Мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган энэ сарын 16-наас 22-ны өдөр зохион байгуулж байна. Тус фестивалийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулжээ. Фестивалийн үеэр “Мазаалай” олон улсын цас мөсний наадмын шилдэг 28 оролцогчдын мөсөн сийлбэрийн үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй танилцуулах бөгөөд монголчуудын үндэсний сар шинийн баярын уламжлал, онцлог, идээ ундаа, хувцас хэрэглэл, нүүдлийн ахуйтай холбоотой өдөр тутмын амьдралын ёс заншил, зан үйл, хэв маягийг толилуулахаас гадна уламжлалт өвлийн спортын уралдаан, тэмцээн, үзүүлэн тоглолтууд зэрэг олон арга хэмжээнүүдийг өртөөчлөн явуулна.
Эх сурвалж: zms.mn