С.Уртнасан
Хүний тархины эдэд хөнгөн цагаан байдгийг олон судалгаанууд харуулсан байдаг. Судалгаагаар хүний тархины эд эс дэх хөнгөн цагааны хэмжээг мэдрэл, мэдрэлийн хөгжлийн эмгэгийн үед тоолж, дүрсэлсэн байдаг ч мэдрэлийн эмгэггүй доноруудын тархины эдэд ижил төстэй мэдээлэл цөөн байсан гэх судалгааг гаргаж байж. Альцгеймер, аутизм өвчтэй хүмүүсийн тархинд бусад хүмүүсийн тархинд байдгаас илүү их хөнгөн цагаан байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Судлаачид хяналтад байгаа хорин хүний тархины дээжийг шинжилж, хөнгөн цагааны агууламж өвчний бүх бүлэгт тогтмол нэмэгддэг болохыг тодорхойлсон байна.
Энэхүү нээлт нь анхаарал татаж байгаа ч хөнгөн цагаан нь эдгээр нөхцөлийн шууд шалтгаан гэдгийг батлаагүй юм. Мөн судлаачид хөнгөн цагаан нь мэдрэлийн доройтлын болон мэдрэлийн хөгжлийн эмгэгийн тархалтад ямар үүрэг гүйцэтгэдэг эсэхийг тодорхойлохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай байгааг онцолжээ. Энэхүү нээлт нь тархины эрүүл мэндэд хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн талаар мэдээллийг нэмж байгаа боловч хөнгөн цагааны хуримтлал хэрхэн үүсдэг, энэ нь өвчний тархалтад хэрхэн нөлөөлж байгаа талаар дорвитой судалгааг хийгээгүй байна. Эрдэмтэд хийгдсэн судалгааныхаа үр дүнг тайлбарлахдаа болгоомжтой байх хэрэгтэй гэж уриалжээ. Цаашдаа энэхүү судалгаагаар хөнгөн цагаан тархины эдэд хэрхэн нэвтэрдгийг судлах юм байна. Тэр хүртэл энэхүү судалгааг үргэлжлүүлэн хийсээр байх болно гэжээ.
Эх сурвалж:www.zms.mn