Энэ тест таны сэтгэл зүй ямар байгааг тодорхойлох болно.

- Английн сэтгэл зүйч Пип Уилсон (Pip Wilson) энэхүү модон дээрх бяцхан хүмүүстэй сэтгэл зүйн тестийг сургуулийн сурагч нарын сэтгэл зүй ямар байгааг илрүүлэх зорилгоор сэдсэн гэдэг.

- Гэвч томчуудад туршиж үзэхэд үр дүн нь таарч байсан нь энэхүү тестийг дэлхий нийтэд таниулсан аж.

- Ингээд та бүхэнд модон дээрх бяцхан хүмүүстэй алдартай тестийг туршиж үзэхийг санал болгож байна. Та зургийг ажиглаад өөртэйгөө адилтгаж болох бяцхан хүнийг сонгоод хариуг нь доорх тайлбараас үзээрэй! Та яг одоогийн сэтгэл хөдлөлөө бодоод хариулна уу?

- Та энэ бяцхан хүмүүсийн яг аль нь вэ?

/Дугаарыг нь цээжлээрэй/

Зургийн тайлбар:

1. Хэрвээ та 1, 3, 6, 7 дугаартай хүнийг сонгосон бол: o Та өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй зүтгэдэг, хүчирхэг нэгэн. Та амьдралын бэрхшээлээс айдаггүй, ямар ч саадыг даваад туулахад бэлэн байдаг.

2. Хэрвээ та 2, 11, 12, 18, 19 дугаартай хүнийг сонгосон бол: o Та хүмүүстэй хэл амаа ололцож чаддаг бөгөөд найз нөхөд, дотнын хүмүүстээ туслахад ямагт бэлэн байдаг.

3. Хэрвээ та 4 дугаартай хүнийг сонгосон бол: o Та тогтсон амьдралтай, тайван амгалан зантай нэгэн. Та аливаа саад бэрхшээлийг туулалгүй амжилтад хүрэхийг хүсдэг.

4. Хэрвээ та 5 дугаартай хүнийг сонгосон бол: o Та өөрийгөө ядарч, туйлдан, амьдралын зорилгогүй байгаагаа мэдэрч байна. Танд зорилгодоо хүрэхэд амьдралын эрч хүч дутагдаж байна.

5. Хэрвээ та 8 дугаартай хүнийг сонгосон бол: o Та биеэ тоодог, хувиа хичээмтгий зантай нэгэн. Өөрийнхөө дотоод ертөнцөд байх дуртай.

6. Хэрвээ та 9 дугаартай хүнийг сонгосон бол: o Та зугаалж, цэнгэх дуртай аз жаргалтай нэгэн.

7. Хэрвээ та 10, 15 дугаартай хүнийг сонгосон бол: o Таны сэтгэл санаа тогтвортой. Та бол орчиндоо амархан дасдаг, аз жаргалтай нэгэн.

8. Хэрвээ та 13, 21 дугаартай хүнийг сонгосон бол: o Та сэтгэл түгшилт ихтэй, бусадтай харьцах дургүй, хаалттай нэгэн.

9. Хэрвээ та 14 дугаартай хүнийг сонгосон бол: o Та сэтгэл гутралд орсон байна. Танд яг л ёроолгүй харанхуй нүхэнд унаж байгаа мэт санагдаж байна уу? Та сэтгэл зүйн гүн хямралд орсон эсвэл дотроо маш зөрчилдөөнтэй байна.

10.Хэрвээ та 16 дугаартай хүнийг сонгосон бол: o Та бусдын өмнөөс үүрэг хариуцлагыг нь үүрч явахаас залхаж ядарсан байна.

11.Хэрвээ та 17 дугаартай хүнийг сонгосон бол: o Та анхаарал, хайр халамжид умбаж байна.

12.Хэрвээ та 20 дугаартай хүнийг сонгосон бол: o Та өөртөө итгэлтэй нэгэн. Танд төрөлхийн лидер зан чанар байдаг бөгөөд бусад нь таны санал, бодлыг сонсож байхыг та хүсдэг.