Ч.Бямбахажид
Сар шинийн баяр дөхөж буй энэ үед чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгай орж, хоёр ширхэг өвчүү, нэг тооны үхрийн мах алдсан байна”. Мөн  долооны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийн дагуу нэг ширхэг хонины ууц, хоёр ширхэг мөнгө аяга алдагдсан хэргийг ЦЕГ-аас шалгаж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Эх сурвалж:www.zms.mn