П.АМГАЛАН
Монгол Улсад анх удаа болж буй мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатар, түүний өрсөлдөгч Педро Берналын бэлтгэл UG Arena-д болно.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын WBA холбооны төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тэмцээн 2025.02.15-нд ASA Arena-д хийхэр болсон билээ. Тэмцээний оргил тулаанд тулалдах Э.Цэндбаатарын өрсөлдөгч Педро Бернал Родригес нь мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, 1 ялагдаж, 2 тэнцсэн амжилттай явж байна. Мөн 6 тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. 26 настай Мексик боксчны хувьд WBC холбооны хөнгөн жингийн залуучуудын Дэлxийн аварга юм.
Тэмцээний хүлээлтийг бүр ч нэмэгдүүлж буй нэг үйл явдал нь энэ удаагийн тэмцээнд Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, МУГТ Н.Төгсцогт тулалдаx юм. Түүний хувьд 2015 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд нийт 15 тулаан хийж 12 ялж, 2 ялагдаж, 1 тэнцээд байгаа билээ. Мөн тэмцээний урьдчилсан тулаанд Монголын энэ цаг үеийн жин тус бүрийн шилдэг 6 боксчин тулалдана. Тэдний өрсөлдөгчдөөр Мексик, ОXУ, Филиппин, Энэтхэг, Узбекистан, Киргиз гэсэн 6 орны 8 чансаа өндөр тамирчид байх юм.
Тэмцээний оноолтыг танилцуулья:
Э.Цэндбаатар \MGL\ vs Педро Бернал \MEX\
Н.Төгсцогт \MGL\ vs Марк Антони \PHI\
Б. Төгөлдөр \MGL\ vs Рахматиллоён Шарифов \UZB\
Б. Мишээлт \MGL\ vs Сунил Кумар \IND\
О.Бямба-Эрдэнэ \MGL\ vs Руслан Кириченко \RUS\
X.Бекнур \MGL\ vs Токтосун Уулу Бекболсун \KGZ\
Э.Баярсайхан \MGL\ vs Ибрахим Абдуллаев \UZB\
X.Энх-Амар \MGL\ vs Майкл Эскобиа \PHI\
Эх сурвалж:www.zms.mn