Т.САЙХАН
"Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын индексийг танилцуулдаг. 2024 оны авлигын индескийг өнөөдөр дэлхий нийтэд зарлалаа.
Энэ жилийн авлигын индексийн судалгаанд 180 орныг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан орнуудын дийлэнх нь 50-иас доош оноо авчээ. Дундаж оноо нь 43 оноо байгаа юм байна. Монгол улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 114 дүгээрт жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхээс долоон байраар урагшилсан үзүүлэлт юм. Авлигын төсөөллийн индексийг 13 эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.
Монгол Улсын авлигын индексээр сүүлийн таван жилд:
- 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
- 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
- 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
- 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
- 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ.
2023 онд 121 дүгээрт жагсаж байсан бол энэ удаад 114 дүгээрт жагслаа. Манай улсын урд талын байруудад Непал, Нигер, Тайланд зэрэг улс жагсаж байна. Харин Дани улс 90 оноотойгоор долоо дахь жилдээ тэргүүлжээ.
Эх сурвалж:www.polit.mn