П.ЛХАГВАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн Дугаарын зочноор Монгол Улсын волейболын шигшээ баг, “Улаанбаатар финикс” клубийн тамирчин Ж.Баянжаргалыг урилаа.

-2024-2025 оны волейболын үндэсний дээд лигийн аваргын алтан медаль, үнэ цэнтэй тоглогч боллоо. Сэтгэлд тод үлдсэн торгон агшин байсан болов уу?

-Тийм ээ. Волейболын спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа энэ  мэдрэмжийг авахыг үнэхээр их хүсэж, мөрөөдсөн. Тиймээс олон жил тууштай хөдөлмөрлөсөн. Аваргын тавцанд багаараа зогсох мэдрэмж үнэхээр сайхан, юутай ч зүйрлэшгүй байлаа. Аварга авах мэдрэмж ямар байна гэж хүмүүс их асуусан. Гэхдээ би тэр мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй байна. Надад итгэж, тусалж дэмжиж, энэ хүртэл алхах урам зориг хайрласан, өөрийгөө хөгжүүлэхэд минь нөлөөлсөн бүх хүнд баярладаг. Энэ амжилт олон хүний хүч хөдөлмөр, эв нэгдэл, итгэл сэтгэлээр бүтсэн юм.

-Энэ спортод хэзээ хөл тавьж, амьдралаа холбов?

-Ирээдүй цогцолбор сургуулийн н.Энхтуяа багш маань энэ спорт хөтөлж оруулсан гэж болно. Би багаасаа өндөр нуруутай хүүхэд байсан. Волейбол гэж ямар спорт ч байдгийг мэдэхгүй байхдаа сониуч зандаа хөдлөгдөн хичээллэж эхэлсэн. Харин 2017 оноос мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хангаж, энэ спортод эргэлт буцалтгүйгээр сэтгэл шулууджээ. Одоо бол энэ спорттой холбогдсон бүхий л цаг мөчдөө талархдаг.

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)