Д.ОЮУНЧИМЭГ
Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Мөнх Халдун тэнгэр” компаниийн гүйцэтгэх захирал Ж.Мягмардоржийг урилаа.
-Танай компани хэзээ байгуулагдсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Манай компани 2019 онд байгуулагдсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ 2020 оны нэгдүгээр сард эхлүүлж байлаа. Анхнаасаа үндэсний үйлдвэрлэгч болох зорилго тавьж эхэлсэн болохоор үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг судлахаас эхлээд судалгааны ажлыг нэлээд уйгагүй, нухацтай хийсэн л дээ. Гарааны бизнес хэрхэн эхэлдэг вэ гэдгийг хүмүүс мэддэг болсон. Яг л тэр зарчмаар бүхий л зүйлээ өөрсдөө хийдэг байлаа.
-Гарааны бизнес эрхлэхэд нэлээд асуудал тулгардаг. Нэн ялангуяа санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байдаг гэлцдэг шүү дээ?
-Мэдээж үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа болохоор санхүүжилтээ найдвартай шийдвэрлэх хэрэгтэй болсон. Эхлээд өндөр хүүтэй зээл авч компанийн түүх бүтээх хэрэгтэй юм билээ. Түүний дараа бид хөнгөлөлттэй зээлд хамрагдаж нэлээд нэмэр болсон. Санхүүгийн түүх үүссэн учраас хөнгөлөлттэй зээлд хамрагдах бүхий л боломжийг эрэлхийлж эхэлсэн. Ингээд Рио Тинто компанийн санхүүжилтээр Инвескор ББСБ-аас олгосон жилийн 4.8 хувийн хүүтэй үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдсан юм. Манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний түүхий эдийг дотоодоос бүрдүүлэх боломжтой хэдий ч шингэн барагшуун үйлдвэрлэж байгаа учраас цэвэршүүлсэн усыг их хэмжээгээр хэрэглэдэг.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)