Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Бага ангийн багш бол хүүхдийг чиглүүлэгч луужин юм. Бидний хүмүүжил, төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн хэн байсан бэ гэвэл бүгд л аав, ээжийгээ дурдах байх. Гэхдээ алдар нэрийн данснаас дандаа хасагддаг, аажимдаа мартагддаг багшийн талаар дурдах хүн тун цөөн байх биз ээ. Эх хүн биеэ хувааж үрээ төрүүлдэг бол багш хүн ухаанаа хувааж шавиа төрүүлдэг гэдэг. Бага наснаас нь эхлэн хүнийг урлаж, хүнийг хүн болгодог дархан хүн бол яах аргагүй бага ангийн багш билээ. Тэгвэл бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа бага ангийн багш хэмээх завгүй ажлын хажуугаар өөрийн биеийг урлаж яваа Б.Буянхишигийг онцолж байна.
Улаанбаатарыг зорьсон минь “оносон шүү” гэж боддог
Б.Буянхишиг Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багт төрж, өсжээ. Тэрээр хөнгөн атлетик, сагсан бөмбөг сайн тоглодог охин байж. Тиймээс ч тэрээр цэрэг, цагдаагийн хүн эсвэл ээжийнхээ мэргэжлийг өвлөж цэцэрлэгийн багш болно гэдэг байв. Гэвч мэргэжил сонгох чухал үед ирэхэд ээжийнхээ үгэнд орж бага ангийн багш хэмээх эрхэм хүндтэй мэргэжлийг эзэмшихээр болжээ. Энэ тухайгаа “Ээж минь “Эмэгтэй хүнд хүчний мэргэжил дэмий. Биеэ бодсон нь дээр” гэсэн. Тэгэхээр нь цэцэрлэгийн багш больё гэтэл “Цэцэрлэгийн багш бол хариуцлага өндөртэй хэцүү мэргэжил. Түүний оронд бага ангийн багш бол” гэсэн. Ингээд ээжийнхээ үгэнд орж Ховд их сургуулийн бага ангийн багшийн ангид элсэн, дөрвөн жил сурч дүүргээд, ес дэх жилдээ ажиллаж байна” гэсэн юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 27 (7523)