К.АНУ
Буриадын жүжигчин, найруулагч, хошин урлагийн мастер Жаргал Бадмацыренов Орос-Хятадын хамтарсан “Улаан торго” кинонд дүр бүтээсэн байна. Найруулагч Андрей Волгины энэхүү шинэ бүтээлд оросын жүжигчдээс Милош Бикович, Гоша Куценко, Ирина Алферова; Хятадын жүжигчин Жэн Хани, Ян Зихуа, Хуан Хаонан, Жэн Лонг нарын олны танил уран бүтээлчид тоглосон талаар aif.ru мэдээлжээ.
Хөрш хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан төсөл болох “Улаан торго” киноны үйл явдал 1920-иод оны сүүлчээр Транссибирийн экспресс дээр өрнөнө. Жирийн зорчигч нэрийн дор руу хэд хэдэн тагнуулын агент, мэргэжлийн алуурчид жирийн зорчигч гэсэн нэрийн дор
Зураг авалтыг Москва, Псков муж, Байгаль нуурын мөсөн дээр болон Хятадад хийсэн. "Улаан торгон" киноны нээлт хоёрдугаар сарын 20-нд болох гэж байна.
Жаргал Бадмацыренов 1980 онд Буриадад төрсөн бөгөөд бага нас, залуу насаа Якутад өнгөрөөсөн. Сургуулиа төгсөөд Улаан-Үд хотод буцаж ирээд Буриадын их сургуульд суралцаж, КВН телевизийн шоунд оролцож, улмаар дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээжээ.
Эх сурвалж: zms.mn