Б.ЖАВХЛАН
Өнгөрсөн 24 цагт 16 байршилд объектын гал гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багануур дүүргийн гуравдугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут хоёрдугаар баг, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Дорнод аймгийн Баянтүмэн сум зэрэг найман газар шар өвс шатжээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймгийн Зуунмод сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Багануур дүүргийн гуравдугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд гэр, байшин, хашаа шатсан байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хоёр давхар худалдааны төвд гал гарсан юм.
Эх сурвалж: www.zms.mn