Р.Оюун

МУЭ-ийн зураач, Дүрслэх урлагийн академийн багш, судлаач, Соёлын тэргүүний ажилтан З.Түмэнжаргал, МУЭ-ийн зураач, уран бүтээлч, дүрслэх урлагийн багш, Соёлын тэргүүний ажилтан Б.Баярцэнгэл, "Сэлэнгийн долгио" чуулгын хөгжимчин, багш, Соёлын тэргүүний ажилтан З.Одонтунгалаг нарын тав дахь удаагийн хамтарсан "Цэгээс цэгийн хооронд" үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн онцлог нь хүн ба байгаль, амьдралын эхлэл, төгсгөл, цаг хугацааны хувьсал, монгол хүний оюун санаа урлагийн хэлээр дамжин илэрч байгаль ертөнцтэй холбогдох харилцаанд олон давхар утгыг илэрхийлсэн аж. Тэд 2012 оноос хойш "Монголизм" уран бүтээлээрээ нэгдэж 2015 онд "Цагаан алт" үзэсгэлэнд Red контемпорари бүтээлээр /саунд арт, холимог техник, үйлдлийн урлаг/ гранпри шагнал хүртсэн байна. Мөн 2013 онд Тусгаар тогтнолын музейд "Гурав" нүүдлийн үзэсгэлэн, 2016 онд Blue Moon арт галерейд "Тэнгэр Монгол", 2017 онд БНСУ-ын Дэжон хотод "Монголизм", 2018 онд БНСУ-ын Дэжон хотод "Монголоос ирсэн салхи" үзэсгэлэнгээ гаргаж байжээ. 

МУЭ-ийн зураач, Дүрслэх урлагийн академийн багш, судлаач, Соёлын тэргүүний ажилтан З.Түмэнжаргал.

Соёлын тэргүүний ажилтан З.Түмэнжаргал "Монголизм" холимог техник.

З.Түмэнжаргал "Монголизм" холимог техник.

З.Түмэнжаргал "Салхи" холимог техник.

Соёлын тэргүүний ажилтан Б.Баярцэнгэл "Төрж өсгөсөн гөрөөс ээж", "Ертөнц" холимог техник.

Б.Баярцэнгэл "Дархан манай тусгаар улс, даяар Монголын ариун голомт" зотон тос.

Эх сурвалж www.zms.mn