Д.АРИУН

АНУ-ын халаагаа өгч буй Ерөнхийлөгч Байден албан үүргээ гүйцэтгэх  сүүлийн цагууддаа гэр бүлийн хэд хэдэн гишүүнд өршөөл үзүүлсэн байна. Цагаан ордны ажлаа хүлээлгэн өгч буй тэргүүний мэдэгдэлд дурдсанаар, Жо Байден ерөнхийлөгчийн бүрэн эрхийн сүүлийн цагуудад гэр бүлийнхнийхээ хэд хэдэн гишүүнийг урьдчилан өршөөсөн байна. Улстөрчийн хэлснээр, түүний төрөл төрөгсөд өөр рүү нь чиглэсэн зорилготой халдлага, заналхийлэлд өртсөн байна. "Харамсалтай нь надад эдгээр халдлагууд зогсоно гэдэгт итгэх шалтгаан байхгүй байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан эрх мэдлээ ашиглан Жеймс Б.Байден, Сара Жонс Байден, Валери Байден Оуэнс, Жон Т.Оуэнс, Фрэнсис У.Байден нарыг өршөөлд хамруулсан байна. Гэхдээ энэ нь тэднийг гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш аж.

2024 оны наймдугаар сард Конгрессын доод танхим дахь Бүгд найрамдахчуудын  илтгэлд дурдсанаар, Байдены гэр бүлийн гишүүд 10 жилийн хугацаанд гадаад эх үүсвэрээс 27 сая гаруй доллар авч, авлигын байж болзошгүй олсон мөнгөө нуун дарагдуулахын тулд хэд хэдэн компани байгуулсан гэжээ.

Баримт бичигт ерөнхийлөгч нь хүү Хантер, ах Жеймс нартайгаа хамт "сүүдрийн бизнесийн хэлцэл" хийж, дараа нь Конгрессын хяналтыг эсэргүүцэх замаар үүнийгээ нуухыг оролдсон гэсэн юм.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдан өмнө нь өөрийн хүү Хантер Байданд өршөөл үзүүлсэн билээ.

Эх сурвалж: zms.mn