К.АНУ
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Даваа гарагт тангараг өргөх ёслолдоо зориулж 250 сая ам.доллар цуглуулж, дээд амжилт тогтоожээ. Энэ тухай ABC телевизийн компани эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
Уг хэвлэлийн мэдээллээр мөнгийг Трамп болон түүний дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнсийн тангараг өргөх хороо, мөн нээлтийн арга хэмжээнд зориулан хандив цуглуулах томоохон байгууллагууд бүрдүүлсэн байна.
Телевизийн компанийн мэдээлснээр Бүгд найрамдах намын нээлтийн ёслолыг технологийн томоохон компаниуд санхүүжүүлж, удирдлагууд нь нэгдүгээр сарын 20-нд Вашингтонд болох арга хэмжээнд оролцох аж. Тэдний дунд Мета, Apple, Amazon, Google, Microsoft, OpenAI, Uber зэрэг компаниуд багтжээ. Мөн эх сурвалжууд криптовалютын салбарын томоохон тоглогчдын санхүүжилтийг Ripple 5 сая, Robinhood 2 сая, Coinbase 1 сая долларыг шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөн ёслолд зориулж гаргасан гээ мэдээлсэн байна.
Дашрамд дурдахад, 2017 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан хандивын мөнгөний дүн 107 сая доллар байжээ.
Эх сурвалж: zms.mn