П.ЛХАГВАЖАРГАЛ

“Төв Миг” багийн ахлагч М.Цэрэнбаатар Монголын волейболын үндэсний дээд лигийн сүүлийн таван улиралын дөрөвт нь финалд шалгарлаа. Дээд лиг сэргэснээс хойш гурван өөр багаас аваргын төлөө тоглосон тоглогч түүнээс өөр байхгүй. 2019 онд “Хасу мегастарс” багаас тоглож, 2021, 2023/2024 онд “Натур мед” багийг ахалж аваргын тавцанд зогссон билээ. Харин энэ жил дээд лигийн шинэ баг “Төв Миг”-т нэгдэж мөн финалд шалгараад байна. Түүний хамгаалалтын ур чадвараас гадна багийн уур амьсгал, тоглолтоо мэдэрч зөв удирдан зохион байгуулж, нэгэн цул болгодог чадвар нь онцгой ажээ. Багийнхаа түшиг тулгуур, ноён нуруу болсон тэрээр энэ жил дахин аварга авах эсэхийг волейбол сонирхогчид хоног тоолон хүлээж байна.

Эх сурвалж: zms.mn