Д.Цэрэннадмид

Монголын спортын шилдгүүдийг тодруулдаг "Бөртэ чоно" наадам өчигдөр боллоо. Тус наадам шилдэг тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо, гээд 20-оод номинацаар шагналтнуудыг нэрлэж шагнав. Шагналтнуудын дотроос онцлоход шилдэг олимпын зөвлөлөөр Говьсүмбэр аймгийн "Антверпен" зөвлөл, шилдэг шүүгчээр Ц.Цогтгэрэл /бокс/, шилдэг залуу тамирчнаар жүдоч Т.Ариунзаяа, шилдэг тамирчнаар С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/, М.Анхцэцэг /хүндийн өргөлт/, Б.Сэр-Од /хөнгөн атлетик/, Т.Тулга /чөлөөт бөх/, нарын тамирчин шалгарч "Бөртэ чоно" цом гардлаа. 

Мөн шилдэг тамирчин болоод шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон Парисын олимпын мөнгөн медальт жүдоч Б.Баасанхүү гадаадад тэмцээнд оролцож яваа юм байна. Түүний шагналыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхийн холбоог төлөөлөн хүлээж авсан юм. Энэ наадмаар хийсэн гэрэл зургийн сурвалжилгыг эндээс үзээрэй.

  

Хөнгөн атлетикийн ахмад тамирчин Ц.Раднаа.

 

Шилдэг сэтгүүлч Ж.Цэцэгмаа.

Монголын гимнастикийн холбоо гурав дахь удаагаа "Бөртэ чоно" цом хүртлээ.

Паралимпийн аварга У.Сүрэнжав.

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг.

Жүдоч Л.Анхзаяа.

Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүд очих шилдгийн шилдэг тамирчинд олгох цомыг залж явах зуур.

Хүндийн өргөлтийн шилдгүүд М.Анхцэцэг, Л.Одгэрэл.

Жүдогийнхноос "Бөртэ чоно" шагналтан олон буюу тав төрлөө.

Хамгийн залуу тамирчин Т.Ариунзаяа.

Эх сурвалж www.zms.mn