Д.НАДМИД
Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.
Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Өмнөговь аймгийн Ноён сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.
1923 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар батлагдсан нутгийн захиргааны дүрмээр Ёст бээсийн хошууг Цэцэрлэг Мандал уулын аймгийг Гурвансайхан уулын хошуу болгож Баруун сум гэж нэрийдэж байсан хэсгийг Ноён богд сум гэж нэрлэжээ.
Одоогийн Ноён сум юм. Тус сумын нутагт үзэсгэлэнт Ноён богд уул байдаг. Энэ уул нутгийнхны гол шүтээн төдийгүй Гурван түшмэл уул, Хөвүүн уул, Хатан Сэврээ, Толь хад гээд өвөрмөц тогтоц бүхий газруудтай юм.
Тус сумын 100 жилийн ойн баяр наадамд 128 бөх зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин Г.Ганжад үзүүрлэжээ.
Их шөвөг буюу дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын заан Ц.Одбаяр нар шалгарсан юм.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Хилчин” спорт хороо, Эвт чулуу ХХК, “Нэгдэл” клубын бөх Н.Өсөхбаяр тун багаасаа барилдсан бөх болох замаа эрт олж харсан нэгэн юм.
Тэрээр үндэсний бөхөөр өсвөр үеийн УАШТ-нд гурван жил дараалан мөн Залуучуудын УАШТ-нд нэг удаа түрүүлсэн. Мөн Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд нэг удаа үзүүрлэжээ.
2016 онд аймгийнхаа баяр наадамд анх зодоглоод дөрөв давсан бол 2017 онд зургаа давж аймгийн харцага цол авсан. Тэгвэл дараа жил аймагтаа түрүүлж аймгийн арслан болсон авсаархан түүхтэй юм. Өвөө нь аймгийн хурц арслан Д.Гомбо гэдэг хүн бий. Түүний дэргэд бөхийн тухай хууч яриаг нь сонсож Н.Өсөхбаяр өссөн.
Бас сонин түүх гэвэл түүнийг анх Тодоо гэж нэрлэдэг байв.
Гэтэл Улаанбаатарт “Бөхийн өргөө”-ний нээлт болж томоохон барилдаан болоход Г.Өсөхбаяр аварга түрүүлсэн байдаг. Энэ барилдааныг үзсэн эмээ нь хариад Тодоо гэдэг нэрийг нь өөрчилж Өсөхбаяр гэх болсон юм байна л даа.
Н.Өсөхбаяр нэгэн үед жүдогоор хичээллэж байсан. МУГТ, улсын начин Д.Пүрэвсүрэнгийн шавь юм. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад голдуу зодоглодог, түрүүлж ч үзсэн олон удаа шөвгөрсөн байдаг.
Сумын 100 жилийн ойн наадмын үзүүр бөх. Галсан-Очирын Ганжад Төв аймгийн Сүмбэр сумын уугуул энэ залуу 2012 онд Төв аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан 2014, 2016 онуудад мөн аймагтаа үзүүрлэжээ.
Тэгээд 2017 онд Улсын баяр наадмаар аварга Ч.Санжаадамбаар тав давснаар Улсын начин болсон гэдэг. Тэдний барилдаан нэлээд маргаан дагуулсан даа. Өмнөх жилийн түрүү бөх аварга Ч.Санжаадамба түүнийг амлаж барилдсан. Удаашруулсан бичлэгээс үзэхэд Ганжадын баруун тохой түрүүлж газардсан тухайн үеийн шийдвэр Ганжадад олз байв.
Ч.Санжаадамба дараагийн даваа эхэлтэл талбайд зогсож эсэргүүцэл илэрхийлсэн ч дуулиан дуулианаараа болж дууссан.
Начин болсон намтар нь тийм. Гэхдээ Г.Ганжид одоог хүртэл дажгүй барилдаж яваа юм.
Энд тэндхийн наадамд түрүүллээ, үзүүрлэлээ гэх нь дуулдаг л ...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)