Т.САЙХАН

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гарган, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Тэрээр өмнө нь нэг жил гаруйн хугацаанд тус газрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.  Тэгэхээр хуучин албан тушаалдаа эргэн томилогдсон гэж хэлж болно.  Б.Энхжаргалан Хан-Уул дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулснаар НИТХ-ын төлөөлөгч болсон. Компьютер механик, менежментийн сургууль Мэдээллийн системийн менежмент, IT инженерээр төгссөн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn