Т.САЙХАН

Нийслэлийн орон сууцны компорацын захирлаар Б.Одсүрэнг томилжээ.  Б.Одсүрэн нь Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм. Харин НОСК-ийн өмнөх гүйцэтгэх захирал М.Говьсайхан ИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшихээр ажлаа өгсөн билээ.  Б.Одсүрэн 

1982-1992 он Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1992-1996 он ШУТИС-ийн КТМС-ийг Мэдээллийн технологи

1998-2003 он Удирдлагын академийн Бизнесийн удирдлага

2015-2020 он Москвагийн их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ. 

1995-1998 он “Монгол карт системс” ХХК-ийн Ерөнхий захирал

1998-1999 он “Эн Эс Жи” ХХК-ийн захирал

1998-2003 он “Миний байшин” төсөл санаачлагч

2003 оноос “Тайм констракшн” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал

2008 оноос “Метромалл” их дэлгүүрийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал

2009 оноос “Эм И Ар Си” ХХК-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал

2009 оноос “Метро девелопмент групп”-ийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал

2020 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байв. 

Эх сурвалж:www.polit.mn