“ХААНЫ ЭРЭЛД-2024” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулж буй “Хааны эрэлд-2024” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд долдугаар сарын 27-ны өдөр боллоо.
Энэ удаагийн сургуульд 1000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагийн дотор гадаадын 20 гаруй улсын 460 гаруй оролцогч хамрагдаж байна. Мөн салаадын хээрийн сургуульд АНУ, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Япон, Катар, Монгол зэрэг 10 улсын нийт 11 салааны бүрэлдэхүүн оролцож байна.
2024-07-29