С.Уртнасан

Шинэ нам Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан өөрсдийн байр сууриа илэрхийлж Үндсэн хуулиа зөрчсөн парламентыг албан ёсоор эргүүлэн татах шаардлагыг хүргүүлэх, 2025 оны УИХ-ын төсөвтэй холбоотой мэдээллүүдийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийлээ.

Эрх зүйч, эдийн засагч Д.Батмөнх: Энэ оны төсвийн тоог хараад цочирдлоо

-Үйлдвэрлэлийн бүх зардлыг нэмсэн ч энэ инфляцынхаа тухай огт ярьсангүй. 14 мега төсөл явуулна гэж байна. Хэрэгжээд бидэнд үр дүнгээ өгөхөөс өмнө гарын 10 хуруун дахь хэдэн том компаниас бусад аж ахуй нь дампуураад дуусна. Улсын төсвийг 3.6 их наядаар буулгана гэж ярьсан, үүнийг амласан 10 их наядаар буулгах хэрэгтэй. Хүн амын орлогын албан татвараас эхлээд иргэдэд үүрүүлээд байгаа татварын дарамтуудаа багасгамаар байна. Цахилгаан станцын асуудлаа шийдээгүй байж 220 тэрбумаар хиймэл дагуул нисгэнэ гэнэ. Сумдын мэдээллийн төв 34 тэрбум бидэнд  мэдэгдэж байгаа нь хэдхэн тоо хэзээ ч үр дүн нь гарахгүй зүйлд 530 тэрбумыг зарцуулаад байна. Нэмээд 20 хувийн инфляци 20, 30 хувийн хүүтэй биднийг яаж амьдар гээд байгаа юм.

Шинэ намын гишүүн Г.Батбаяр: Засгийн газрын ордноос залилагч нарыг баривчлах хэрэгтэй

-Болоод өнгөрсөн УИХ сонгуулиар ДНБ-ийг 20 хувиар бууруулна гэж амлалт өгч ард иргэдийнхээ итгэлийг авч Засгийн газар байгуулаад гарч ирсэн намууд ДНБ-ийг 38 хувь хүртэл нэмэгдүүлээд ороод ирлээ. Энэ бол залилан. Монголын ард түмний эрх ашгийн эсрэг бодлого, үйл ажиллагаа явуулдаг эрх мэдэлтнүүдийг төрөөс явуулах нь шударга ёс.

Шинэ нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга: Монгол Улсын менежмент буруу байна

-Төрийн нэрийг барьсан намын хүмүүс улсын үйлдвэрүүдийн ашгийг өөрт ашигтайгаар захиран зарцуулж ард түмнийг ядуу амьдруулж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монголчууд гадаадад ажил хөдөлмөр эрхэлж, гадны хүмүүст газар нутгаа өмчлүүлж, гадны нөлөөгөөр засаг төр нь бодлого явууллаа. Дараагийн 30 жилд бас л ийм менежменттэй байх уу. Ядуурлыг арилгахгүй гэхэд бууруулах бодлоготой байж иргэдээ эх оронд нь элэг бүтэн амьдруулах нөхцөл боломжийг бүрдүүлж шударга ажиллах ёстой. Хэвлэлийн бага хурлаар дамжуулж хэлэхэд олон жил засаг барьж байгаа намууд өөрсдийн эрх ашигт нийцүүлж улсын орлого, татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрж улс орноо сүйтгэж болохгүй гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn