М.АРИУНЖАРГАЛ

Боловсролын ерөнхий газар, АТГ, Өмгөөллийн Алтаргана хуулийн товчоо, ДХИС, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн газар хамтран зохион байгуулж буй “Mock trail” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээнийг зохион байгуулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл өглөө

Дөрөвдүгээр сарын 5-нд  “Mock Trial 2025” тэмцээний нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шат, анхан шатны шүүх хуралдааны танхимд зохион байгуулах гэж байна. Тэмцээнд хуулийн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнууд оролцоно. Үүнд Их засаг ОУИС, ДХИС, Отгон тэнгэр, Шихихутаг их сургуулийн оюутан залуус оролцох боломжтой ажээ. Энэ талаар Алтаргана хуулийн товчооны гүйцэтгэх захирал Б. Агар-эрдэнэ “Хууль зүйн их, дээд сургуулийн оюутанд мэтгэлцэх ур чадвар олгоход туслалцаа үзүүлж, жишиг хэрэг дээр ажиллуулах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадварыг суулгах, хуульчийн ёс зүй, мэргэжлийн хандлагыг төлөвшүүлэх, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжихэд тус тэмцээний зорилго оршино. Монгол улсын хэмжээнд хэрэгжиж буй хуулийн нөхцөл байдлыг харвал иргэдийн зүгээс шүүхийн байгуулагд гарсан тодорхой шүүмжлэл байдаг.  Тухайн санал шүүмжлэл нь харилцан адилгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ нь шүүхийн шийдвэрт хандах иргэдийн эрх зүйн ухамсар ямар хэмжээнд байгааг тодорхойлдог. Энэ талаар олон талын мэдээлэл олгох зорилгоор зохион байгуулагдана” гэлээ.

Харин Алтаргана хуулийн товчооны хуулийн зөвлөх О. Мөнхтулга “Энэхүү тэмцээний ач холбогдол нь  бид ирээдүйн боловсон хүчнийг ирээдүйд бэлтгэх ёстой. Нийт оюутан залуустаа мэргэжлийн дадал олгох ажлын байранд бэлтгэх зорилготой. Иймээс мэтгэлцээний өдөр хэвлэл мэдээллийн байгууллагынхан та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүсэж байна” гэв.

Эх сурвалж: zms.mn