З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп засаг захиргааныхаа албан тушаалд хүүхдүүдээ дахин томилохгүй. Энэ тухай NBC News мэдээлэв

"Д.Трампын гол зөвлөхөөр ажиллаж байсан өөрийн охин Иванка Трамп, хүргэн Жаред Кушнер нарыг шинэ засаг захиргаадаа оруулахгүй гэж хэлсэн" гэж тус суваг мэдээлжээ.

Уг мэдээлэлд шинээр сонгогдсон удирдагчийн хэлснийг иш татан, түүний хүүхдүүд төрийн албанд ажиллаж байсан нь гэр бүлийнх нь хувьд маш их гашуун туршлага болсон байна.

Эх сурвалж: www.zms.mn