С.УРТНАСАН

“Үндэсний мэдээллийн төв”-д Аргалант уул нутаг НҮТББ-ын тэргүүн Г.Баяртогтох Халзан Бүрэгтэйн талаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллээр олон нийт хараа хяналт тавьж байгаа баруун хязгаарын уул уурхайн асуудал хэрээс хэтэрч байна. Энэ асуудлын талаар өөрийн судалгаа баримттайгаар мэдэгдэл хийв.

Аргалант уул нутаг НҮТББ-ын тэргүүн Г.Баяртогтох: 2022 оноос бид Нүүрсний хулгай, ЖДҮ, Хөгжлийн банкны хулгай зэрэг олон баялгийн хулгайтай нүүр тулж тэмцэх хэрэгтэй болсон. Тэмцэнэ гэдэг нь үг үзэл бодлоо илэрхийлэх нэгэн хэлбэр юм. Гол горхитой цэнгэг газрыг ухах гэж  Засгийн газар тогтоол гаргаж хайгуулын лицензийг бий болгоод байгаа асуудал үүсэж байна. Өрнөөс өрний хооронд амьдарч байгаа энэ нөхцөлийг алга болгохын тулд Засгийн газар улсын их хурал уул уурхайг л ярьж байна. Монголчууд таван хошуу малаа түшиж амьдраад тусгаар тогтносон улсаа байгуулж, ардчилсан үндэсний анхны хуулиа баталсан улс. Бэлчээрийн даац хэтэрсэн дээ биш уул уурхайг нь ухаж бэлчээргүй болгож байгаад малчид өнөөдөр сандралдаж байна.Байгалийн баялгийн эзэд бид амьд явах эрхтэй Ховд аймаг Мянгад сумын Халзан Бүрэгтэй уул уурхайг ухах лицензийг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг тавьлаа.

Эх сурвалж: www.zms.mn